Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:28:05
Хараа, Хүйтэн, Шарын голуудын мөсний зузаан нийт уртын дагуудаа харилцан адилгүй, мөсөн дээгүүр шар ус урсах үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна. Иймд голуудын мөс нимгэрч хэврэгшиж байгаа тул зам товчлох, мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, голын сав дагуу эрэг татмын дагуу нутаглаж байгаа айл өрх аж ахуй нэгжүүд шар усны үерийн болзошгүй аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.  
 

УС СУДЛАЛЫН ДАРХАН ӨРТӨӨ.